Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын3 дугаар сургууль нь Ардын засгийн газрын 1921оны 8-р сарын 14-ний хуралдаанаар сургуулийн танхим байгуулах тухай хэлэлцэн 1921 оны 11-р сарын 02-нд шинэ үеийн Монгол улсын анхны бага сургууль болон байгуулагдсан.
1948 он хүртэл үлгэр жишээ бага сургууль, 1948 оноос бүрэн бус дунд сургууль, 1951 оноос бүрэн дунд сургуулийн статустай ажиллаж иржээ.
Нийт 3 удаа хичээлийн байраа шинэчилсэн.Өнөөдөр 74 багш ажиллаж 1600 сурагч суралцаж байна.
Хамран сургах тойргийн хувьд Сүхбаатар дүүргийн 10,11 дүгээр хорооны хүүхэд багачуудыг хүлээн авч сургадаг.
1961 онд МХЗЭ-ийн 40 жилийн ойн нэрэмжит сургууль болсон.
1971 онд сургуулийнхаа 50 жилийн ойгоор Хөдөлмөрийн Гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдсан.
Түүхэн энэ хугацаанд дүүргийн тэргүүний сургуулиар 3 удаа, нийслэлийн тэргүүний сургуулиар 1 удаа шалгарч байсан.