Оросын холбооний улсын Улан Үдэ Хотод III дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа
U-10 U-11 Насны Хүүхдийн Сагсан бөмбөгийн их наадамд Д.Отгонбаатар дасгалжуулагчтай Монгол улсын шигшээ баг тамирчид маань амжилттай оролцож 11 насны 1-р баг АЛТАН медалын эзэн болжээ. Энэхүү 11 насны 1-р багт 6в ангийн сурагч Мөнхням, 7б ангийн сурагч Мөнх- ундрах 6г ангийн сурагч Баттөгс 6б ангийн сурагч Маналсүрэн
2- р багт 6в ангийн сурагч Ган эрдэнэ 6б ангийн сурагч Эрхэмбилэг 6г ангийн сурагч Төрбаяр 6д ангийн сурагч Хатансайхан 6д ангийн сурагч Анхбаяр 5г ангийн сурагч М.Хүслэн нар сургуулиа төлөөлөн орсон байна.
Олон улсад өрсөлдөж бахдам амжилт гарган Төрийн дууллаа эгшиглүүлсэн бяцхан шавь нартаа халуун баяр хүргэеээ. Мөн шавь нараа олон улсын хэмжээнд амжилт гаргахуйц бэлдэж чадсан Д.Отгонбаатар багшдаа баяр хүргэж талархал илэрхийлье.