ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

                                                                                                                                                      Сургуулийн багш нарын зөвлөлийн 
2018-09-07-ны өдрийн хурлаар
хэлэлцэж батлав 

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 3 ДУГААР СУРГУУЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

1. Нийтлэг үндэслэл

1.1.      Энэхүү Хөдөлмөрийн дотоод журам / цаашид “журам” гэнэ/ нь  тус байгууллагын  дотоод үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдож үүсэх хөдөлмөрийн харилцааг зохицуулахад оршино.
1.2. Улаанбаатар хотын бүрэн дунд гуравдугаар сургууль  /цаашид “Байгууллага”  гэх/-ийн хөдөлмөрийн дотоод журмын зорилго нь байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааны хэвийн нөхцлийг хангах, хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, ажил үйлчилгээний чанар, бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэнэ.
1.3. Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын хооронд үүссэн тодорхой асуудлыг  хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Багшийн ёс зүйн дүрэм болон түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль, тогтоомжийг үндэслэн энэ журмын дагуу шийдвэрлэнэ.
1.4. Журмыг хөдөлмөрийн гэрээнд оролцогч талууд дагаж мөрдөнө.

Хоёр. Сургуулийн үйл ажиллагааны үндсэн зарчим

2.1 Сургууль нь ажлаа жил сараар төлөвлөж, биелэлтийг нь тухай бүр нэгтгэн гаргана. 
2.2 Багш бүр  хичээлийн хөтөлбөр, улирал, жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй ажиллана.
2.3 Багш, ажилтны ажлын байрны үндсэн үүргийн биелэлтэнд сургалтын менежер, дотоод хяналтын ажилтан, нийгмийн ажилтан, эмч, нярав хяналт тавина.
2.4 Багш, ажилтнууд хөтөлбөл зохих боловсролын бичиг баримтыг зохих зааврын дагуу тогтоосон цаг хугацаанд хөтөлж сургалтын менежерт хүлээлгэн өгнө.
2.5 Багш суралцагчид хичээл эхлэхээс 10 минутын өмнө ажил хичээлдээ ирсэн байна.
2.6 7 хоногийн эхний өдөр хичээл эхлэхээс өмнө анги нийтээр төрийн дуулал дуулна.
2.7 Өдөр бүр тухайн ангид хичээл орсон багш хичээлийн сүүлийн 2 минутанд хүүхэд хамгаалах чиглэлээр зөвлөгөө өгнө.
2.8 Ажил төрлийн хэргээр сургуулийн ажилтнуудтай уулзахаар орж гарсан хүмүүсийн хөдөлгөөнийг үүдний жижүүр, жижүүр багш, зохицуулна. 
2.9 Багш ажилчдын ажиллах аятай нөхцөл, ажлын байр, хичээл сургалтанд хэрэглэгдэх техник хэрэгсэл, хөдөлмөрийн багаж, бусад зүйлсээр бололцоо нөхцөлдөө тохируулан хангана.
2.10 Байгаль цаг уурын бэрхшээл, гэнэтийн аюул ослын үед сургуулийн нийт ажилтнуудыг ажиллуулах, хариуцлагатай  жижүүр томилох, ажиллуулах асуудлыг сургуулийн захирал зохион байгуулна.
2.11 Багш, ажилчдыг ажилд авах, ажлаас чөлөөлөх асуудлыг хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд тусгасны дагуу шийдвэрлэнэ.


2.12 Цалинг сард 2 удаа тавьж олгоно
2.13 Нийт ажилтнууд болон шинээр ажилд орж байгаа хүмүүс хичээлийн жилийн
эхэнд “ Сургуулийн хүүхэд хамгааллын ёс зүйн дүрэм”-тэй танилцан гарын    үсэг зурна.
2.14 Суралцагчдын нийгэм-соёлын ялгаатай байдал, нийгмийн гарал, эцэг эх, асран хамгаалагчдынх нь боловсрол, амьжиргааны түвшин, өөрийн нь суралцах чадвар, гадаад өнгө үзэмжээр нь ялгаварлахгүй хандан сурлагын амжилтыг бодитой үнэлэх,
2.15 Багшаас суралцагчид тавих шаардлага нь тэдний бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийн онцлог байдалд тохирсон байх бөгөөд тогтоосон журмыг зөрчиж, гэр бүлийн байдал, хүүхдийн хөгжил, суралцах чадвараар нь ялгаварлан сургууль, цэцэрлэгт элсүүлэхээс татгалзах, хичээл, сургуулиас хөөх, шилжүүлэх зэргээр  сургууль завсардуулахгүй байх,
2.16 Суралцагчийн хувийн  нууцыг чанд хадгалан, тэдний нэр төр, үзэл бодлыг үгээр басамжлан доромжлох, бие махбодийн шийтгэл үзүүлэхгүй байх,
2.17 Сургууль, цэцэрлэгийн орчин, сургалтын цаг суралцагчийн эрүүл мэндийг хамгаалах, бэлгийн дарамт, гэмт үйлдлээс урьдчилан сэргийлэх, үе тэнгийнхэн болон гэр бүл, нийгмийн орчны сөрөг нөлөөнд автахгүй байхад нь анхаарах.

Гурав. Сургалт хүмүүжлийн талаар

3.1   Сургалтыг 2 ээлжээр  зохион байгуулна.
1-р ээлж 08:00-13:35
2-р ээлж 14:00-18:20
3.2    Хичээл хоорондын завсарлагаа 
Бага ангид 1.2.4-р цагийн завсарлагаа 5 минут 3-р цагийн завсарлагаа 10 минут 
Ахлах дунд  анги  2 цаг ороод  5 минут  
3.3 Хичээлийн үргэлжлэх хугацаа БСШУЯ-ны гаргасан журмаар зохицуулагдна. Сургуулийн онцлог, багш сурагчдын хүсэлтээр 1-р ээлжийн ахлах ангийн хичээлийн үргэлжлах хугацаа 80 минут байж болно.
3.4 Даваа гариг бүр сурагчид хичээл эхлэхээс  5 минутын өмнө  “Төрийн дуулал” дуулна.
3.5 Хичээлийн 10 минутын завсарлагаанаар сурагчид биеийн тамирын хөнгөн дасгалыг хийж гүйцэтгэнэ.
3.6 1-5-р ангийн сурагчид үдийн цайны,  хөгжөөнт гимнастикийн , хичээллэх үеийн дэгүүдийг баримтлаж сургалт хүмүүжлийн ажилд оролцоно.
3.7 Хичээл нь стандартын бэлтгэл хангагдсан орчинд явагдана.
3.8 Хичээлүүдийн хөндлөнгийн шалгалтыг сургалтын менежерүүд улиралд 1 удаа, сургуулийн захиргаа хагас жилд 1 удаа  авч,  үр дүнг тооцож ажиллана.
3.9 Багш хичээлээс 10 минут хоцорвол тэр хичээлийг тасалсанд тооцно. 
3.10 Завсарлагааны дэг журамд багш, сургалтын менежерүүд, нийгмийн ажилтан, жижүүр багш хяналт тавина.
3.11 Багш тодорхой шалтгаангүйгээр хичээлийн дундуур ангиас гарч явахыг хориглоно.
3.12 Багш ажилчдад  сургуулийн үйл ажиллагааны  талаар 14 хоногт нэг удаа  мэдээлэл хийнэ. 
3.13 Багш нарын зөвлөлийн хурлыг хичээлийн жилийн эхэнд, төгсгөлд хийж өнгөрсөн жилийн ажлын тайлан, ирэх жилийн зорилтоо хэлэлцнэ.
3.14 Анги удирдсан багш нар хариуцсан ангийн сурагчийн эрүүл мэндэд анхаарал тавьж, халдварт өвчин гарвал эмчтэй хамтран шалтгааныг судалж шуурхай арга хэмжээ авна.
3.15 Сурагчид нь багшийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар сургуулийн захиргаанд санал гаргах буюу шаардлага тавьж болно.
3.16 Хичээлийн бус цагаар явагдаж байгаа олон нийтийн арга хэмжээг нийгмийн ажилтан, анги удирдсан багш нар хариуцан зохион байгуулна. 
3.17 Хичээл сургалт нь сургалтын менежерийн гаргасан батлагдсан хуваарийн дагуу явагдана.
3.18 Багш сурагчид шатаар бууж өгсөхдөө баруун гарын дүрмийг баримтлана.
3.19 Сургууль нь суралцагчдын эрэлт хэрэгцээг үндэслэн сонгон секц дугуйланг хичээлийн бус цагаар тусгай хуваарийн дагуу хичээллүүлнэ.
3.20 Багш нар батлагдсан хуваарийн дагуу жижүүр багшийн үүрэг гүйцэтгэнэ.
3.21 Хичээлээс гадуур явагдах сургалт хүмүүжлийн ажлыг нэгдсэн графикаар           зохицуулж өвлийн улиралд 18:00, хавар намрын улиралд 19:00 цагаас хойш нийтийг хамарсан зохион байгуулалттай ажлаас бусад арга хэмжээ явуулахгүй.
3.22 Багш нар хүүхдийг аливаа хүчирхийлэл, авто замын осол гэмтэл болон болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж хичээл эхлэх, тарах үед эцэг эхийн оролцоог хангаж хамтран ажиллана.


Дөрөв.Багш, ажилчдыг ажилд авах, үнэлэх

4.1   Сул байгаа орон тоонд багшлах эрхийн болон ажиллах сонгон шалгаруулалтанд тэнцсэн иргэний ажилд орохыг хүссэн  хүсэлтийг хүлээн авч 2-3 хүнээс шалгаруулж авна.
4.2   Ажиллахыг хүссэн иргэн дараах баримт бичиг бүрдүүлэх шаардлагатай.
  4.2.1. Ажилтны биеийн байцаалт, маягт
4.2.2. Боловсролын үнэмлэх, диплом,сертификат түүний хуулбар
  4.2.3. Намтар
  4.2.4. Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэр
  4.2.5. Иргэний үнэмлэх болон нотариатаар гэрчлэгдсэн хуулбар
  4.2.6. Урьд ажиллаж байсан албан байгууллагын тодорхойлолт
  4.2.7. Ажилд орохыг хүссэн өргөдөл / Ажилд орохыг хүсэгч нь өргөдөлдөө “Байгууллагын хүүхэд хамгааллын хөтөлбөрийг  хүлээн зөвшөөрнө” гэсэн мэдэгдэл хийнэ./
4.3 Хүүхдэд хор хохирол учруулж болзошгүй хүнийг ажилд орохоос урьдчилан сэргийлэхийн тулд хүүхэдтэй зүй бусаар харьцаж байсан эсэх, хүүхэдтэй харьцах чадварыг ажилтан шалгаруулах үзүүлэлтэд оруулна.
4.4 Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу байгууллагын  захирал нь ажилд орохыг хүссэн тухайн иргэнтэй Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулна. Хөдөлмөрийн гэрээнд албан тушаалын нэр, гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, талуудын эрх, үүрэг, хүлээх хариуцлага, гэрээ дуусгавар болох болон цуцлах үндэслэл зэргийг зайлшгүй тусгах бөгөөд, эрхлэх ажил үүргийн онцлогт нийцүүлэн  бусад зүйлийг тусгана.
4.5 Хөдөлмөрийн гэрээнд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, ажлын байрны тодорхойлолт  хавсаргана. 
4.6   Хөдөлмөрийн гэрээний нөхцөл өөрчлөгдөх тохиолдолд уг ажилтантай харилцан тохиролцсны үндсэн дээр гэрээнд нэмэлт өөрчлөлт  оруулна.

4.7 Хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтанд байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагаандаа мөрдлөг, удирдамж болгодог хууль, тогтоомж, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, Багшийн ёс зүйн дүрэм, сургуулийн хүүхэд хамгааллын бодлого, ёс зүйн дүрмийг танилцуулах ажлыг сургуулийн удирдлагууд зохион байгуулна.
4.8    Иргэдийг ажилд авч хөдөлмөрийн гэрээ хийхдээ гэрээний хугацааг дараах байдлаар тусгана.
4.8.1 Хуучин ажилтан хугацаагүй хөдөлмөрийн гэрээтэй
4.8.2 Шинээр ажилд орж байгаа ажилтантай туршилтын гэрээ байгуулна 
4.8.3 Хүүхэд төрүүлэх, асрах, суралцах, 1 сараас дээш хугацаагаар өвдөх, гадаад оронд түр хугацаагаар ажиллах зэрэг удаан хугацаагаар  чөлөө авсан ажилтны оронд ажилтныг ажилдаа орох хүртэл хугацаагаар
4.9 Багшийн ажлыг жилд 4 удаа үнэлж урамшуулал олгоно. 1,3-р улиралд багш өөрөө өөрийгөө үнэлж сургалтын менежерээр баталгаажуулна. 2,4-р улиралд захирылн тушаалаар баталсан комисс үнэлнэ. Энэ  нь тэдний үр бүтээлтэй ажиллахад нь түлхэц өгөх, мэргэжлийг нь тодорхой зорилго,чиглэлтэй дээшлүүлэх, хөгжүүлэх, хөдөлмөрийн гэрээг бодитой дүгнэх, ажлын үр дүнг харгалзан шагнал урамшуулал олгох үндэслэл болно.
4.10 Хөдөлмөрийн гэрээг жилд нэг удаа үнэлнэ.

Тав. Багш ажилтан, суралцагчдад чөлөө олгох

5.1 Хөдөлмөрийн хуулийн 80 дугаар зүйлийг үндэслэн ажилтанд цалинтай болон цалингүй чөлөөг  олгоно.
5.2 2 ба түүнээс дээш хоногийн чөлөө авахыг хүссэн ажилтан чөлөө авах шалтгаанаа тодорхой заасан өргөдөл, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн сургуулийн захиралд  хүсэлт гаргана.
5.3 Ажлын 1 өдөр хүртэл хугацааны чөлөөг чөлөөний хуудсаар  хичээл зохицуулагч дотоод хяналтын ажилтны зөвшөөрлөөр, 2 хоногоос 1 сар хүртэлх хугацааны  чөлөөг сургуулийн захирал олгоно. Түүнээс дээш хугацааны чөлөөг сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж,  шийдвэрлэнэ. 
Суралцагч хичээлээс чөлөө авах шаардлага гарвал 1 өдрийн чөлөөг анги удирдсан багш, 2-5 хоногийн чөлөөг сургалтын менежер, 5-аас дээш хоногийн чөлөөг сургуулийн захирал олгоно.
5.4 Багш нар суралцагчийг тэмцээн уралдаанд оролцуулахаар авч явах бол зайлшгүй эцэг эх, сургалтын менежер, нийгмийн ажилтанд  2 хоногийн өмнө урьдчилан мэдэгдэж зөвшөөрлийн хуудас авч, аюулгүй ажиллагааны маягтыг бөглөнө. 
5.5 Нэг сар түүнээс дээш хугацаагаар чөлөө авахыг хүссэн ажилтан 14-өөс доошгүй хоногийн өмнө урьдчилан сургалтын менежер болон сургуулийн захиргаанд  мэдэгдэнэ. 
5.6 Чөлөө авсан ажилтан нь чөлөөний хугацааг чөлөө олгосон шалтгаанаас бусад зүйлд зориулахыг хориглох ба чөлөөний хугацаа дуусахаас өмнө ажилдаа эргэн орох, чөлөөний хугацааг сунгуулах тухай хүсэлтийг  сургуулийн захирал  шийдвэрлэнэ.
5.7 Ажилтанд цалинтай чөлөөг дараах нөхцөлд олгоно.
5.7.1 Эцэг эх, нөхөр /эхнэр/, үр хүүхдэд уй гашуу тохиолдсон үед тус бүрд                 ажлын 5 хоног
5.7.2 Ажилтан өөрөө хурим хийвэл  ажлын 3 хоног
5.7.3 Эмээ , өвөө, төрсөн эгч дүү \ах \нас барвал ажлын 3 өдөр



5.7.4 Гэр бүлийн гишүүн, аав ээжээ хүнд өвчний улмаас эмнэлэгт сахих үед 5 хоног
5.7.5 Сургуулийн  нэрийн өмнөөс сургалт семинар, уралдаан тэмцээнд оролцсон үед 
            Дээрхээс бусад зайлшгүй тохиолдолд ажилтан чөлөө авах тохиолдолд сургуулийн захиргаанд бичгээр хүсэлт гарган асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлнэ.


Зургаа.  Ажилтанг тушаал бууруулах, дэвшүүлэх

6.1 Ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүрэг,  өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлсэн, боловсролын стандарт зөрчсөн, албан тушаалаа ашиглаж бусдаас шан харамж авсан, хамт олны санал асуулгаар хангалтгүй үнэлгээ ажлын хариуцлага алдсан  сургуулийн сургалтын менежер, нийгмийн ажилтанг  тушаал бууруулан ажиллуулж болно.
6.2 Мэргэжлийн мэдлэг, ажлын ур чадвар, хариуцлага хүлээх чадвар, ёс зүйн байдлаар бусдаас илт давуу, хамт олны итгэл даасан багшийг албан тушаал дэвшүүлэн ажиллуулж болно.

Долоо. Ажилтныг ажлаас чөлөөлөх

7.1 Хөдөлмөрийн гэрээг Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 37-р зүйлд заасан дараахь үндэслэлээр дуусгавар болно.
7.1.1   талууд харилцан тохиролцсон
7.1.2   хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон
7.1.3   ажилтан гэмт хэрэг үйлдсний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн            гүйцэтгэх боломжгүй, ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон
7.1.4   ажилтан цэргийн жинхэнэ албанд татагдсан
7.1.5   ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил,албан тушаалд нь эгүүлэн тогтоосон
7.2    Хөдөлмөрийн гэрээг Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 39-р зүйлд зааснаар ажилтны санаачилагаар, 40-р зүйлд зааснаар ажил олгогчийн санаачлагаар цуцлана.
7.3   Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 39.1-д зааснаар хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан  хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө сургуулийн захиралд өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно.
7.4 Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 39.2-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл ажлаас чөлөөлөгдөх хугацааг хөдөлмөрийн гэрээ байгуулсан сургуулийн захиралтай тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн хуулийн 39.1 буюу энэ журмын 5.3-д заасан хугацаанаас өмнө цуцалж болно.
7.5 Хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн ноцтой зөрчил гэдэгт дараахь зөрчлүүдийг хамруулна. 
Үүнд: .  
7.5.1. Ажлын байранд ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуу  ажилдаа ирсэн нотлох баримтаар тогтоогдсон     

  
7.5.2. Багш, ажилтныг үнэлж дүгнэх үнэлгээгээр тухайн хичээлийн жилд 2 удаа 60-аас доош үнэлгээ   авсан, ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүргийг  хангалтгүй биелүүлсэн нь эрх бүхий байгууллагын шалгалт, дүгнэлтээр батлагдсан
7.5.3. Сургуулийн эд хөрөнгийг  зөвшөөрөлгүй дур мэдэн ажлын байрнаас авч явах, хувийн зорилгоор ашиглаж үрэгдүүлж чанар байдлыг дордуулж 100000 дэш төгрөгний хохирол учруулсан нь тогтоогдсон
7.5.4. Сургуулийн захиргаанаас өгсөн үүрэг даалгавар, дотоод журмыг  3  удаа   биелүүлээгүй 
7.5.5. Гэмт хэрэг зөрчил үйлдсэн, багшийн ёс зүйн дүрэм зөрчсөн нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон
7.5.6. Сургуулийн захиргаа эцэг эхийн зөвшөөрөлгүй  ном сурах бичиг   зарсан, сургуульд хүүхэд оруулах нэрийдлээр эцэг эх асран хамгаалагчаас их хэмжээний мөнгө нэхэж хувьдаа ашигласан 
7.5.7. Хичээлийн цагаар сургалтын үйл ажиллагааг орхин гарсны улмаас хүүхдийн эрх зөрчигдсөн нь хуулийн байгууллагаар тогтоогдсон
7.5.8. Суралцагчдын сургуулийн захиргаа , эцэг эхийн зөвшөөрөлгүй амралт зугаалганд хамруулж, энэ явцад хүүхдийн эрх зөрчигдсөн хуулийн байгууллагаар  тогтоогдсон
7.5.9. 1-5-р ангийн сурагчдыг эцэг эхээс хүлээн авч, хичээл тарахад нь эцэг эхэд хүлээлгэн өгөөгүйн улмаас хүүхэд зам тээврийн осолд өртсөн нь тогтоогдсон
7.5.10. Сургуулийн захиргаанд албан ёсоор бичгээр мэдэгдэхгүйгээр тодорхой бус шалтгаанаар 5 –аас дээш хоногийн ажил тасалсан
7.5.11. Боловсролын баримт бичиг хуурамчаар бүрдүүлж хүүхэд анги алгасуулан сургах, эсвэл суралцаагүй хүүхэд төгсгөж боловсролыг баримт бичиг олгосон нь тогтоогдсон
7.5.12. Албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан бусдаас шууд ба шууд бусаар бэлэг үнэ бүхий зүйл авсан, эсвэл нийтийн болон хувийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг бусад санхүүгийн туслалцааг авсан болон хүссэн нь тогтоогдсон
7.5.13. Эцэг эх асран хамгаалагчаас хандив мөнгө, сургалтын тоног төхөөрөмж авах шаардлага гарсан үед сургуулийн захиргаанд албан ёсоор мэдэгдэж зөвшөөрөл аваагүй бол
7.5.14. Хүнд өвчнийг эмчлэхэд шаардлагатайгаас бусад тохиолдолд өөртөө буюу өөртөө нь хамаарал бүхий этгээдийн хэрэгцээнд биечлэн, эсхүл бусад этгээдээр зуучлуулан хандив хүсэх хандив цуглуулахад оролцох, хүлээн авсан бол
7.6   Хөдөлмөрийн дотоод журмын 7.5-д заасан шалтгаанаар ажилтанг ажлаас чөлөөлөхдөө сургуулийн хөдөлмөрийн маргаан таслах комиссын хурлаар хэлэлцэж дүгнэлт гаргуулсан ажилтнаар хүлээн зөважилтанд танилцуулж баталгаажуулсны үндсэн дээр  чөлөөлөх тушаал шийдвэрийг гаргана.
7.7 Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа сургуулийн захирал тушаал гарган шийдвэрлэнэ. Тушаалд гэрээ цуцлах болсон үндэслэл, ажил хүлээлгэн өгөх хугацаа, ажил хүлээлцэх комиссын бүрэлдэхүүнийг тусгана.
7.8 Захирлын тушаалаар томилогдсон ажил хүлээлцэх комисс тушаалд заасан хугацаанд буюу ажлын 5 хоногт багтаан ажлыг хүлээлцэж тойрох хуудас олгон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно. Тойрох хуудсыг үндэслэн нягтлан бодогч ажилтны нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн дэвтэрийг олгоно.
7.9   Ажил хүлээлцэх комисс нь иргэнийг ажилд авах, ажлаас чөлөөлөх үед ажлын байрны нөөц хэрэгслэл, эд хөрөнгийг хүлээлгэн өгөх, хүлээн авах, ажил хүлээлцсэн актыг сургалтын менежерт танилцуулах үүрэгтэй.
7.10   Тушаалын нэг хувийг ажилтанд халагдсан өдөр нь гардуулан өгч гарын үсэг зуруулан, ажилтны НДДэвтэрт ажлаас халагдсан тухай тэмдэглэлийг бичиж ажилтанд хүлээлгэн өгнө.
7.11 Мөнгөн буюу бусад эд хөрөнгө гардан хариуцсан ажилтан хариуцсан эд зүйлээс өөртөө болон бусдад хууль бусаар ашиглуулсан, завшсан, хэрэглэсэн, зээлдүүлэх нэрээр олгосон, үрэгдүүлж дутагдуулсан, албан үүрэгтээ хайхрамжгүй хандснаас тоо, чанарын хувьд дутааж муутгасан, нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж эрх зүйн баримт бичгийг зөрчсөн зэргээр гаргасан зөрчлийн шинж байдал нь уг ажилтны итгэл найдваргүй болохыг нотлон харуулж байвал түүнийг ажил олгогчийн итгэл алдагдуулсан гэж үзэн сахилгын шийтгэл ноогдуулах болон хөдөлмөрийн гэрээ цуцлах хүртэлх арга хэмжээг авна.


7.12   Хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлийн 40.1.1.-д заасны дагуу орон тоо хасагдсан буюу ажилтны орон тоог цөөрүүлсэн тохиолдолд бусдаасаа мэргэшил, ур чадвар,дадлага, туршлага, идэвх санаачлага, хөдөлмөрийн бүтээмж илүү ажилтныг тухайн ажил, албан тушаалд авч үлдээх зарчмыг баримтлана.
7.13 “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 37.1.1, 37.1.6 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд 1-2 сарын хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно. Үндсэн ажилтнаар  ороод 6 сар болоогүй тохиолдолд энэ тэтгэмжийг олгохгүй. /Уг хугацаанд туршилтын журмаар ажилласан хугацаа орохгүй болно./

Найм . Ажлын цаг, амралтын хугацаа
8.1    “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх заалтын дагуу ажилтны 7 хоногийн ажлын нийт цагийн хэмжээ 40 цаг байна. Сургалтын байгууллагын онцлогоос шалтгаалж захиргаа аж ахуйн ажилчид хичээл эхлэхээс дуусах хүртэл ажиллана.
8.2     Багш нарын цагийн бүрт цагийн бүртгэлд сургалтын менежер, ажилчдын цагийн бүртгэлд нярав хяналт тавьж, ирцийн бүртгэлийн тайланг сар бүр гаргана. Ажлаас хүндэтгэх шалтгаангүйгээр хожимдсон, тасалсан тохиолдолд  цагийн бүртгэлийг үндэслэн цалингаас хасаж тооцох ба холбогдох арга хэмжээг авч ажиллана.
8.3     Ажлын цагаас хожимдох, ажлын цагаар дэмий сэлгүүцэх ажил тарахаас өмнө гарч явах, ажил таслахыг хориглоно.
8.4     Хөдөлмөрийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд ажилтныг захиргааны санаачилагаар илүү цагаар ажиллуулахыг хориглоно.
8.5     Байгууллага ажилтантай тохиролцсноор нийтээр амрах баярын өдрүүдэд ажиллуулж болно.
8.6     Жил бүрийн 5 дүгээр сард ажиллагсдын ээлжийн амралтын хуваарийг захирлын тушаалаар баталж гаргах бөгөөд амралтын хугацааг Хөдөлмөрийн хуулийн 79 дүгээр зүйл болон бусад хууль тогтоомжид заасны дагуу тогтооно.
8.7     Шинээр ажилд орсон ажилтан сургуулийн захирлын тушаал гарч, хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш 6 дээш сар ажилласны дараа ээлжийн амралт авах эрх үүснэ. 

Ес. Цалин хөлс, урамшуулал

9.1   Байгууллагын ажил, албан тушаалын үндсэн цалин, жишиг болон нэмэгдэл хөлсний хэмжээ, шагнал урамшуулал, түүнийг олгох нөхцөл журмыг МУ-ын Засгийн газраас гаргасан тогтоол, журмын дагуу дагаж мөрдөнө. Ажилтны цалинг сар бүрийн 10-15 ,  20-25–ны өдөр олгоно.
9.2      Ажилтны цалинг олгохдоо Монгол улсын нийгмийн даатгалын тухай хууль, ХАОАТХуулийн дагуу хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл суутган олгоно.
9.3      Ажилтан ажил хавсран гүйцэтгэх асуудлыг сургуулийн захирлын тушаалаар шийдвэрлэнэ. Ажилтанд ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдлийг тухайн албан тушаалын үндсэн цалингийн 40% хүртэл хувиар олгоно. Ажил хавсран гүйцэтгэх тухай асуудлыг зөвхөн сул орон тоон дээр хэрэгжүүлнэ.
9.4 Албан үүргийг түр орлон гүйцэтгэсэн ажилтанд орлон гүйцэтгэсэн хугацааны цалингийн зөрүүг олгоно. Ээлжийн амралт эдэлж байгаа ажилтны ажлыг орлон гүйцэтгэсний цалингийн зөрүүг олгохгүй.
9.5      Ажилтны хөдөлмөрийн үр дүн, бүтээмж, байгууллага хамт олны зорилго,зорилтыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн дараахь байдлаар шагнал, урамшуулал олгоно.Үүнд:

9.5.1 Дүүрэг, нийслэл,төр засгийн шагналд тодорхойлох
9.5.2 Байгууллагын хүндэт  дэвтэрт бичих , өргөмжлөл  50000 төгрөг
9.5.3 Гадаад дотоодын сургалтанд хамруулах
9.6      Ажилтныг шагнаж, урамшуулах асуудлыг холбогдох журмын дагуу сургалтын менежер санал зохион байгуулж, багш нарын  зөвлөлөөр хэлэлцүүлж, захирлын тушаалаар шийдвэрлэнэ.
9.7       Багш ажилчдын цалинг  МУ-ын ЗГ-ын 2014 оны 75 дугаар тогтоолоор баталсан цалингийн доод жишгийг баримтлан дараах жилүүдэд нэмэлт өөрчлөлт оруулна
1-6 жил 1-р шатлал
7-12 жил 2-р шатлал
13-18 жил 3-р шатлал
19-24 жил 4-р шатлал
25 жилээс дээш 5-р шатлал

Арав. Сургуулийн үйл ажиллагаанд хориглох зүйл

10.1   Багш, ажилтан, суралцагчид дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
        10.1.1 Сургалтын зориулалттай газар, анги танхим, талбай, тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг аливаа хэлбэрээр орлого олох үйл ажиллагаанд ашиглах
         10.1.2. Сургуулийн удирдлага, багш ажилтан, суралцагчид нь өөр хоорондоо сэтгэл санаа, эд материал, бие махбодын аливаа дарамт шахалт үзүүлэх, ялгаварлан гадуурхах
        10.1.3. Суралцагчийг өөр сургуульд шилжин суралцахыг шаардах
        10.1.4. Багшийн зүгээс зөвшөөрөлгүй номын гарын авлага, цахим болон бичмэл материал бусад зүйлийг зохион байгуулалттайгаар худалдах,
        10.1.5. Сургуулийн захиргааны зөвшөөрөлгүй орой 19 цагаас хойш сурагчдыг хамруулсан олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах
        10.1.6. Суралцагчийн үнэлгээг ахиулах нэрээр тэднээс шан харамж, эд материалын зүйл  авах, сургалтын хэрэглэгдэхүүн хувилуулах
        10.1.7. Сургуулийн орчинд архи, тамхи хэрэглэх
        10.1.8. Тодорхой шалтгаангүйгээр ажлын байр орхих, ажил хичээл таслах
        10.1.9. Сурагч эцэг эхийн хандиваар авч өгсөн техник хэрэгсэл, тавилга эд хогшлыг дансанд бүртгүүлэхгүй байх, улмаар хувийн зорилгоор авч явах
        10.1.10 Хичээлийн цагаар багш сурагчид гар утас хэрэглэх


        10.1.11.Сургуулийн эд хогшлыг эвдэж сүйтгэх,  дур мэдэн сургуулиас авч гарах
        10.1.12.Сургуулийн захиргааны зөвшөөрөлгүй  сурагч шилжүүлэн авчирч суулгах
        10.1.13.Анги удирдсан багш нар мэргэжлийн багш нарын гаргасан улирал, жилийн дүнг өөрийн санаачилгаар засан өөрчлөх
        10.1.14.Анги танхимын түлхүүр авч явах 
        10.1.15.Багшийн санаачилгаар төлбөртэй давтлага, сургалт дугуйлан секц явуулах
        10.1.16. Хүүхэд бүртгүүлж, элсүүлэх нэрийдлээр эцэг эхээс хандив мөнгө авах, дур мэдэн тойргийн бус хүүхэд авч суралцуулах
        10.1.17. Эцэг эхээс сургуулийн анги танхимын засварт хандивласан мөнгөнд хариуцлагагүй хандах
         10.1.18. Багш хичээлийн цагаар ангиас гарч явах, хичээлд хоцорч орох, түрүүлж гарах
         10.1.19. Багш ажилчид хоорондоо бүдүүлэг үг хэрэглэх бие биенээ гүтгэх доромжлох
         10.1.20. Сургуулийн захиргааны зөвшөөрөлгүй дур мэдэн ажлын цагаар өдөр өнжүүлэх ажиллуулах
         10.1.21. Хичээлдээ муу байна гэсэн шалтгаанаар өдөр өнжүүлэхэд явахыг шаардах
         10.1.22. Өөрийн санаачилгаар аялалын компани болон хувь хүнтэй хуйвалдаж   аялалд авч явах
         10.1.23. 1-5-р ангийн суралцагчдыг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэж өгөлгүй орхин явах

Арван нэг. Цэвэрлэгээ үйлчилгээний талаар

11.1. Анги кабинетын цэвэрлэгээ, эд хогшлын эмх цэгц, бүрэн бүтэн байдлыг анги удирдсан багш нар, сургуулийн гадна, дотор, нийтийн эзэмшлийн цэвэрлэгээг сургуулийн эмч хариуцна.
11.2. Жилд 2 удаа мэргэжлийн байгууллагаар хортон шавьж устгах болон халдваргүйжүүлэлтийн ариутгал хийлгэнэ.
11.3. Анги кабинет, коридорт өдөр бүр хуурай, нойтон цэвэрлэгээ хийнэ. 7 хоногт нэг удаа их цэвэрлэгээ хийнэ.
11.4. 9-12-р ангиуд тогтоосон хуваарийн дагуу сард нэг удаа нийтийн эзэмшлийн газар, талбайг цэвэрлэнэ.
11.5. Үйлчлэгч нар хариуцсан талбайн цэвэрлэгээг тогтмол чанартай хийх ба обьектын эд хогшлын бүрэн бүтэн байдлыг өдрийн 08-18 цагийн хооронд хариуцаж ажлаас буухдаа жижүүрт хүлээлгэн өгч, өглөө ажилдаа ирэхдээ хүлээн авч байна.
11.6. Үйлчилгээний ажилчдын  ажлын хувцас, цэвэрлэгээний материалыг зохих журмын дагуу олгоно.
11.7. Давхарын үйлчлэгч завсарлагааны үеэр 00-ын өрөөнд хяналт тавих ба           цэвэрлэгээ үйлчилгээг эрүүл ахуйн шаардлагыг хангахаар цэвэрлэж байна.
11.8. Үйлчлэгч нарын ажилд сургуулийн эмч хяналт тавьж, улирал бүр цэвэрлэх талбайг шинээр хуваарилна.
11.9. Хичээл дууссаны дараа багш ани танхимаа жижүүр сурагчдаар цэвэрлүүлж, цэвэр агаар оруулан дараагийн ээлжийн багшид буюу жижүүрт хүлээлгэн өгнө




12. Багш ажилчид, суралцагчдад хүлээлгэх хариуцлага
 
12.1. Хичээлийн жилийн хугацаанд ямар нэгэн шалтгаанаар 2 улирал суугаагүй суралцагчийг анги дэвшүүлэн суулгахгүй байх
12.2.  Суралцагч шалтгаангүй 20-оос дээш цагийн хичээл тасалсан тохиолдолд багш нарын зөвлөгөөний хурлаас оруулж шийдвэрлэнэ.
12.3. Хичээл болон хичээлийн бус цагаар архи тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн, бусдын эд зүйлд халдсан тохиолдол гаргавал бага, дунд ангийн суралцагчийн хувьд  тэдгээрийн эцэг эхийг байлцуулан ухуулан ойлгуулах ярилцах зөвлөх арга хэмжээ авах, ахлах ангийн суралцагийн хувьд сургуулиас шууд хөөх арга хэмжээг авна.
12.4. Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд тусгасан эрх үүрэг бусад заалт, сургуулийн захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн нь тогтоогдсон багш ажилтанд дараах арга хэмжээг авна.   
12.4.1 Энэхүү журмын 7.5 дах заалтуудыг зөрчсөн тохиолдолд ажлаас шууд чөлөөлнө.
12.4.2. Сургуулийн хөдөлмөрийн дотоод журмыг 1 удаа зөрчсөн тохиолдолд сануулах арга хэмжээ авна.
12.4.3. Сургуулийн хөдөлмөрийн дотоод журмыг 2 дээш удаа зөрчсөн тохиолдолд 1 сарын хугацаанд цалингийн 10-30%-иар бууруулах арга хэмжээ авна.      
12.4.4. Сануулах болон цалингийн арга хэмжээ авсан тохиолдолд үр дүнгийн урамшуулалыг бүтэн жилийн хугацаанд олгохгүй.

13. Сургуулийн тамга тэмдэг бусад тэмдэг дардасыг хэрэглэх хадгалах, хамгаалах, албан хэрэг хөтлөх, архивын нэгж болгох талаар

13.1. Сургуулийн тамга нь дөрвөлжин хэлбэртэй байна. Захирал тамгыг барина.
13.2. Сургуулийн дараах эрх бүхий албан тушаалтнууд боловсролын болоод бусад албан бичигт тэмдэг хэрэглэнэ.
13.2.1 Ахлах  дунд, бага ангийн сургалтын  менежерүүд
13.2.2 Нийгмийн ажилтан
13.2.3 Эмч
13.2.4 Архив бичиг хэргийн ажилтан
13.2.5 Сургууль нь  хэвлэмэл хуудас хэрэглэнэ. Захирлын тушаал, хурлын тэмдэглэл, явсан бичиг, тодорхойлолт зэрэгт хэвлэмэл хуудас хэрэглэнэ. Хэвлэмэл хуудас хэрэглэсэн тэмдэглэгээ жагсаалтыг архив бичиг хэргийн ажилтан хөтөлж улиралд нэг удаа сургуулийн санхүүд зарцуулалтын талаар тайлагнана.
13.2.6 Тухайн хичээлийн жилд хэрэглэсэн боловсролын баримт бичгийг архивын нэгж болгох ажлыг дараах үе шаттайгаар зохион байгуулна.
13.2.6.1 Багш нар ангийн болон багшийн журналыг зохих журмын дагуу хөтөлж хариуцсан сургалтын менежерүүдэд хүлээлгэн өгнө.
13.2.6.2 Сургалтын менежерүүд багш нарын боловсролын бичигт хяналт үнэлгээ хийж дуусаад архив бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгнө.
13.2.6.3  Сургалтын менежер, нийгмийн ажилтан, нягтлан бодогч, дотоод хяналтын ажилтан, номын санч, эмч, нярав зэрэг албан тушаалтнууд тухайн жилийн ажлын төлөвлөгөө, тайлан бусад холбогдох баримт бичгийг сургуулийн захирлаар дамжуулан архивын нэгж болгоно.
13.2.6.4 Сургуулийн захирал тухайн жилийн ажлын төлөвлөгөө тайлан, байгууллагуудтай хийсэн гэрээ, бусад холбогдох материалыгархив бичиг хэргийн ажилтанд хичээлийн жилийн төгсгөлд архивын нэгж болгон хадгалуулна.
                    

14. Сургуулийн ажилчдын нийтлэг эрх үүрэг

  14.1 Сургуулийн захирлын эрх, үүрэг
14.1.1. Захирал нь сургалтын үйл ажиллагааг удирдах, сургалтын эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх, боловсролын стандартыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцна.
14.1.2. Захирал нь холбогдох хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэрт нийцүүлэн сургуулийн үйл ажиллагааг зохицуулах дүрэм, журам, зааврыг боловсруулан багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн баталж мөрдүүлнэ.
14.1.3. Захирал сургуулийн өөрийн удирдлага, багш нарын зөвлөл, заах аргын нэгдлийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангахад дэмжлэг үзүүлж, шийдвэр гаргахад тэдний оролцоог хангаж ажиллана.
14.1.4. Захирал албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төр, эдийн засаг, шашны аливаа нөлөөлөлд орохгүй, багш, ажилчид, суралцагчдын эрх ашгийг эрхэмлэн ажиллана.
14.1.5. Захирал авлигын эсрэг хууль, ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль тогтоомжийг чанд мөрдөж, албан үүрэгтэй холбоотой аливаа үйл ажиллагаанд ашиг сонирхлын зөрчилгүй ажиллаж, сургуулийн батлагдсан төсөв, өмч хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулна.
14.1.6. Захирал нь сургалтын менежер, нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шаардлага хангасан ажилтныг орон нутгийн боловсролын байгууллагатай зөвшилцөн томилно.
14.1.7.  Захирал нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1086 дугаар захирамжаар баталсан өргөдөл, санал гомдлыг шийдвэрлэх журмын дагуу хүлээн авч судлан шийдвэрлэнэ.
14.1.8. Захирал нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх, захиргааны шуурхай удирдлагыг хангах, холбогдох асуудлаар шийдвэр гаргахад зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий захирлын дэргэдэх зөвлөлийг ажиллуулж болно.
14.1.9. Заах аргын нэгдэл секцийн ахлагч, анги, кабинет дугуйлан секц удирдах багш нарыг багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн баталж ажиллах журмыг тушаалаар баталж мөрдүүлнэ.
14.1.10.  Захирал нь тухайн орон нутгийн боловсролын байгууллагаас гаргасан дүрэм журам, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, тайлагнах.
14.1.11.Захирал гамшгаас үеийн бэлэн байдлыг хангах, гамшгаас хамгаалах ажлын төлөвлөгөө боловсруулж мөрдөж ажиллана.
14.1.12. Захирал нь ажлаа сургуулийн зөвлөлд хагас бүр тайлагнаж, санал зөвлөмжийг тусган ажиллана.
14.1.13. Захирал нь багш нарын зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийг баталгаажуулах хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
14.1.14. Захирал нь ажлын байрны шаардлага хангасан /НБГ-аас зарласан сонгон шалгаруулалтанд тэнцсэн/ ажилтныг сонгон шалгаруулалтаар авч ажиллуулна.
14.1.15. Хичээлийн жилийн эцэст  архивын хуулийн дагуу хадгалагдах байгууллагуудтай хийсэн гэрээ, ажлын тайлан бусад баримт бичгийг байгууллагын архивт өгч хадгалуулна.
14.1.16.  Захирал нь эцэг эх асран хамгаалагч аливаа хуулийн этгээдээс бэлэг, үйлчилгээ, ашигтай нөхцөл байдлын санал болгосон тохиолдолд дараах арга хэмжээг авах үүрэгтэй. Үүнд:
Саналаас татгалазах


Тодорхой нөхцөл байдлын улмаас бэлгийг эргүүлэн өгөх боломжгүй бол бэлгийг хадгалах ба энэ тухай өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагад нэн даруй мэдэгдэх
Боломжтой бол тухайн үйл явдлын гэрчийг тэмдэглэх
Болсон нөхцөл байдлын талаарх мэдэгдлээ боломжит хугацааны дотор өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагад бичгээр хүргүүлэх
Хариуцлага хүлээхээр зөрчил илэрсан тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх
14.1.17. Албан үүргийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт шахалт зохимжгүй нөлөөллийн талаар өөрийн удирдах албан тушаалтан эсхүл эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэгтэй

14.2. Сургалтын менежерийн эрх, үүрэг
14.2.1. Сургалтын менежер нь ажлын байрны тодорхойлолт болон захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүргийг дагуу багш нарыг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган сургалтын өдөр тутмын үйл ажиллагааг удирдана.
14.2.2. Багш нарыг үндсэн болон төрөлжсөн сургалтад хамруулах замаар мэргэжлийг нь дээшлүүлж, ажлын байрандаа хөгжих нөхцөл бололцоог бүрдүүлнэ.
14.2.3. Сургалтын менежер боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг сургуулийн түвшинд хэрэгжүүлэх нэгж хичээлийн чанар, үр өгөөж, стандартын биелэлтэнд хяналт тавьж багшид мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах замаар сургалтын чанарыг сайжруулах ажлыг хариуцан зохион байгуулах
14.2.4. Сургалтын менежер багш нарын анги даалт, хичээлийн хуваарь, жижүүр багшийн хуваарийг хийж хяналт тавьж ажиллана.
14.2.5. Тухайн хичээлийн жилд хэрэглэсэн багшийн болоод ангийн журнал, багш нарын цагийн тооцоо болон бусад баримт бичгийг сургуулийн архивт шилжүүлнэ.
14.2.6. Хамран сургах тойргийн хүрээнд суралцагчдын бүртгэл, шилжилт хөдөлгөөнийг зохион байгуулна.
14.2.7. Бага ангийн сургалтын менежер нь 1-5-р ангийн суралцагчдыг хичээлд хүлээж авах, тараад эцэг эх асран хамгаалагчид хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах
14.2.8. Цаг үеийн болоод графикт тайлан, тоон мэдээг цаг тухайд нь хариуцлагатайгаар авч цахим болон цаасан хэлбэрээр зохих байгууллагуудад өгөх
14.2.9.  Эцэг эх асран хамгаалагч аливаа хуулийн этгээдээс бэлэг, үйлчилгээ, ашигтай нөхцөл байдлын санал болгосон тохиолдолд дараах арга хэмжээг авах үүрэгтэй. Үүнд:
Саналаас татгалазах
Тодорхой нөхцөл байдлын улмаас бэлгийг эргүүлэн өгөх боломжгүй бол бэлгийг хадгалах ба энэ тухай өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагад нэн даруй мэдэгдэх
Боломжтой бол тухайн үйл явдлын гэрчийг тэмдэглэх
Болсон нөхцөл байдлын талаарх мэдэгдлээ боломжит хугацааны дотор өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагад бичгээр хүргүүлэх
Хариуцлага хүлээхээр зөрчил илэрсан тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх
14.2.10. Албан үүргийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт шахалт зохимжгүй нөлөөллийн талаар өөрийн удирдах албан тушаалтан эсхүл эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэгтэй


14.3. Багшийн эрх, үүрэг
14.3.1. Сургуульд Бага, дунд боловсролын тухай хуулийн 12.6 дахь хэсэгт заасан багш (цаашид Багш гэх) багшлах эрхтэй болон багшаар ажиллах эрхийн үнэмлэхтэй байна.
14.3.2. Багш нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг сургуулийн захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ. 
 14.3.3. Багш нь сургуулийн үйл ажиллагаанд мөрдлөг болгох хууль, дүрэм журам, багшийн ёс зүйн дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллана.
14.3.4. Багш нь Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйл ,Бага дунд боловсролын тухай хуулийн 22 дугаар зүйл, ажлын байрны тодрхойлолтод заасан эрх үүргээс гадна дараах эрх үүргийг хэрэгжүүлнэ.
14.3.5. Суралцагчдыг ялгаварлан гадуурхахгүй байх, нэр төрийг нь хүндэтгэн хамгаалах суралцагч бүрийн онцлог байдлыг хүлээн зөвшөөрч хүнлэг харьцах, өөрөө өөрийгөө хөгжүүлэх, бие хүн болж төлөвшихөд туслалцаа үзүүлэх, суралцагчийн бие даасан байр суурь, үзэл бодолд хүндэтгэлтэй хандана.
14.3.6. Суралцагчдын хүмүүжил, төлөвшилд анализ хийх, зөвлөх, сурагчдыг судлах оношлох, төлөвлөгөө гаргаж ажиллана.
14.3.7. Суралцагч болон түүний эцэг, эх, асран хамгаалагчид шаардлага тавих, зөвлөгөө өгөх хүүхдийн хөгжлийн талаарх мэдлэг мэдээлэл хүргүүлэх , хүүхэдтэй ажиллах арга зүйг сайжруулахад туслах, энэ талаарх сургалтыг зохион байгуулах.
14.3.8. Багш нь анги удирдах, жижүүр багшаар ажиллах, хичээлээс гадуурх дугуйлан секц хичээллүүлэх, хүүхдийн оролцооны байгууллага удирдан ажиллуулах, заах аргын нэгдэл секцийн багш нартай хамтран ажиллах удирдах, олимпиад,
уралдаан тэмцээн зохион байгуулах, оролцох, илтгэл, ном, гарын авлага, зөвлөмж боловсруулах өөрийн мэргэжил ур чадвараа тогтмол дээшлүүлэх үүрэгтэй.
14.3.9. Багш нь ажиллах орчин нөхцөл, сургалтын хэрэглэгдэхүүн гарын авлагаар хангуулах, сургалтын үйл ажиллагаа, суралцагч эцэг эх асран хамгаалагч болон, бусад асуудлаар санал хүсэлтээ гаргах, сургуулийн захиргаа болон холбогдох шатны байгууллагаар шийдвэрлүүлэх эрхтэй.
14.3.10. Багш нь жижүүр багшаар ажиллах, сургууль дээд шатны байгууллагаас зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцох үүрэгтэй.
14.3.11. Хичээлийн жилийн эцэст өөрийн ашиглаж байсан боловсролын баримт бичгүүдийг байгууллагын архивт хадгуулах ба сургалтын менежерт шаардлагын дагуу хөтөлж бүрэн ёсоор хүлээлгэн өгнө
14.3.12. 1-5-р ангийн анги удирдсан багш нар хичээлийн дараа суралцагчийг эцэг эх, асран хамгаалгчид нь тогтмол хүлээлгэн ажилд хяналт тавьж ажиллах
14.3.13. Хичээлийн цагаар гар утас хэрэглэхгүй хүүхдийн эрх ашгийг хүндэтгэх
14.3.14.  Эцэг эх асран хамгаалагч аливаа хуулийн этгээдээс бэлэг, үйлчилгээ, ашигтай нөхцөл байдлын санал болгосон тохиолдолд дараах арга хэмжээг авах үүрэгтэй. Үүнд:
Саналаас татгалзах
Тодорхой нөхцөл байдлын улмаас бэлгийг эргүүлэн өгөх боломжгүй бол бэлгийг хадгалах ба энэ тухай өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагад нэн даруй мэдэгдэх
Боломжтой бол тухайн үйл явдлын гэрчийг тэмдэглэх
Болсон нөхцөл байдлын талаарх мэдэгдлээ боломжит хугацааны дотор өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагад бичгээр хүргүүлэх
Хариуцлага хүлээхээр зөрчил илэрсан тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх
14.3.15. Албан үүргийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт шахалт зохимжгүй нөлөөллийн талаар өөрийн удирдах албан тушаалтан эсхүл эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэгтэй

14.4. Сургуулийн нийгмийн ажилтны эрх, үүрэг
14.4.1. Сургуулийн нийгмийн ажилтан нь нийгмийн чиглэлээр боловсрол эзэмшсэн /багш мэрэгжилтэй/ нийгмийн ажлын чиглэлээр сургалт эрхлэх тусгай зөшөөрөл бүхий 10-аас дээш кредит цагийн мэргэших сургалтад хамрагдсан ажилтан байна.
14.4.2. Сургуулийн нийгмийн ажилтан нь ажлын байрны тодорхойлолт, боловсролын нийгмийн ажилтны нийтлэг жишиг, сургуулийн захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан эрх үүргийг хэрэгжүүлнэ.
14.4.3. Сургуулийн нийгмийн ажилтан нь хүүхдийн эрхийг хангахад чиглэсэн хүүхэд хамгааллын бодлого боловсруулах ,нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээг суралцагч, тэдний гэр бүлд үзүүлэх, хүүхэд хамгааллын хамтарсан багийн бүрэлдэхүүнд ажиллана.
14.4.4. Сургуулийн нийгмийн ажилтан нь хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагааг, зохион байгуулах, хүүхдийн асуудлаар багшид зөвлөн туслах үүрэгтэй.
14.4.5. Сургуулийн нийгмийн ажилтан нь сургуулийн сурагчдын өөрөө удирдах, сурагчдын болон хувь хүнтэй холбоотой асуудлаар анги удирдсан багш, сургуулийн захирал бусад холбогдох байгууллагатай хамтран ажиллах тайлбар дүгнэлт гаргах, холбон зуучлах үүрэгтэй.
14.4.6. Сургуулийн нийгмийн ажилтан нь сургуулийн орчинд багш сурагчид эцэг эхийн харилцааны зөрчилтэй асуудлыг шийдвэрлэх дээрх асуудлаар багш ажилтан эцэг эх,  сурагчдад зөвлөн туслах үүргийг гүйцэтгэнэ.
14.4.7. Сургуулийн нийгмийн ажилтан нь ажиллах орчин нөхцөл,өрөө тасалгаа, сургалтын хэрэглэгдэхүүн гарын авлага сурах бичгээр хангуулах, сургалтын үйл ажиллагаа, суралцагч эцэг эх асран хамгаалагч болон, өөрт хамааралтай бусад асуудлаар санал хүсэлтээ гаргах, сургуулийн захиргаа болон холбогдох шатны байгууллагаар шийдвэрлүүлэх эрхтэй.
14.4.8. Хүүхдийг хамгаалах, тэдний  эрхийн төлөө гарсан холбогдох  дээд байгууллагын тушаал, албан даалгаврын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах

14.5. Сургуулийн эмчийн эрх, үүрэг
14.5.1. Сургуулийн эмч нь ажлын байрны тодорхойлолт, сургуулийн захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан эрх үүүргийг хэрэгжүүлэхээс гадна дараах эрх үүргийг хэрэгжүүлнэ.
14.5.2. Сургуулийн хэв шинж, суралцагчийн тооноос хамаарч сургуульд эмч ажиллах ба эмч нь суралцагчдад эрүүл аж төрөх зан үйл төлөвшүүлэх, анги удирдсан багш, эцэг, эх, асран хамгаалагчтай хамтран суралцагчийн хувийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа зохион байгуулах, багш, ажилтан, суралцагчдыг үзлэг шинжилгээнд хамруулах, бие бялдрыг чийрэгжүүлэх, сургуулийн орчны эрүүл ахуй, хоол, хүнс, ундны цэвэр усны аюулгүй байдалд хяналт тавих ажлыг хүүхдийн эрхийн чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлнэ.
14.5.3. Эмч нь хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийн талаар гарсан хууль тогтоомж, хөтөлбөр, норм, норматив, стандарт, удирдамжийг сургуулийн хэмжээнд мөрдүүлэх хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах үүрэгтэй




14.5.4. Сургуулийн эмч нь ажиллах орчин нөхцөл , өрөө тасалгаатай байх, сургалтын үйл ажиллагаа, суралцагч эцэг эх, асран хамгаалагч болон , өөрсддөө хамааралтай асуудлаар санал хүсэлтээ гаргах, сургуулийн захиргаа болон холбогдох шатны байгууллагаар шийдвэрлүүлэх эрхтэй.
14.5.5. Сургуулийн эмч нь сургуулийн өдөр тутам ариун цэврийн байгууламжийн эрүүл ахуйн байдалд хяналт тавьж ажиллах, сурагчдын үдийн цай хөтөлбөр хоол хүнсний аюулгүй байдалд хяналт тавьж ажиллана.

14.6. Нягтлан бодогчийн эрх, үүрэг
14.6.1. Сургуулийн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулж, батлуулах.
14.6.2. Батлагдсан маягт, зааврын дагуу нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайланг гаргах, сургуулийн удирдлага болон санхүүгийн тайлан хэрэглэгчдийг цаг хугацаанд нь үнэн, зөв мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах.
14.6.3. Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, холбогдох бусад материалыг шаардан гаргуулах.
14.6.4. Эд хөрөнгийн тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тогтоосон хугацаанд тооцоо нийлж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах.
14.6.5. Эд хөрөнгө, өр төлбөрийн хүчин төгөлдөр бус баримтаар ажил гүйлгээг бүртгэхгүй байх.
14.6.6. Нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжид харшилсан шийдвэрийг биелүүлэхээс татгалзах.14.6.7. Сургуулийн хөрөнгийн орлого, зарлагын баримт болон санхүүгийн тайланд ерөнхий (ахлах) нягтлан бодогч 2 дугаар гарын үсэг зурна.
14.6.8. Сургуулийн удирдлага нь нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжид харшлах үйлдэл гүйцэтгэхийг бичгээр шаардаж гүйцэтгүүлсэн бол үүнээс үүсэх хариуцлагыг нягтлан бодогч хүлээхгүй.

14.7. Бусад ажилтан, албан хаагч
14.7.1. “Боловсролын туслах ажилтан” гэж бүх шатны боловсролын сургалтын байгууллагын  дотоод хяналтын ажилтан, нярав, манаач, үйлчлэгч, мужаан, цахилгаанчин, слесарь  болон үйлчилгээний бусад ажилтан хамаарна.
14.7.2. Үйлчилгээний ажилчид нь сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх ба ажлын байрны тодорхойлолт чиг үүргийн дагуу сургуулийн захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллана.
14.7.3. Сургуулийн ажилтан албан хаагчтай холбоотой үйл ажиллагаа нь бусад эрхзүйн акт дүрэм журмаар зохицуулагдана.

14.8. Суралцагчийн эрх, үүрэг
14.8.1. Суралцагч нь боловсролын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан эрх үүргээс гадна дараах эрх үүргийг хэрэгжүүлнэ.
14.8.2. Суралцагч хичээлийн жилийн явцад өөр сургуульд шилжин суралцах тохиолдолд суралцсан хугацааныхаа сурлагын дүн, хөгжил төлөвшлийн тодорхойлолтыг хувийн хэргийн хамт сургуулийн захиргаанаас баталгаажуулан авна.
14.8.3. Сургуулийн орчинд бие махбод, сэтгэл санааны дарамт, хэл амаар доромжлуулах, ялгаварлан гадуурхагдах, аливаа хэлбэрийн хүчирхийллээс хамгаалуулах эрхтэй.
14.8.4. Суралцагч нь сургалтын хэрэглэгдэхүүн ном сурах бичиг, сургуулийн тодорхойлолт бусад үйлчилгээг үнэ төлбөргүй авах, секц дугуйлан хүүхдийн оролцооны байгууллага, хичээлээс гадуурх бусад үйл ажиллагаанд оролцох эрхтэй. 

14.8.5 Сургуулийн дотоод үйл ажиллагаа, сурагчийн олон нийтийн ажилд өөрсдөө болон сурагчийн зөвлөлөөр дамжуулан оролцох, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сургалтын үйл ажиллагаа, багш, ажилтнуудын харилцаа, ёс зүй, өөрсдийн холбоотой асуудлаар санал, хүсэлт, гомдол гаргах, анги удирдсан багш , сургуулийн захиргаа, эцэг эхийн зөвлөлөөр шийдвэрлүүлэх эрхтэй.
14.8.6. Суралцагч нь сургуулийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, сургуулийн үйл ажиллагаа, зохион байгуулах ажилд саналаа тусгах эрхтэй.
14.8.7. Суралцагч нь бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь бүрэн эзэмших үүрэгтэй.
14.8.8. Суралцагч нь сургуулиас гарсан дүрэм журам шийдвэрийг биелүүлэх, сургуулиас зохион байгуулсан олон нийтийг хамарсан ажилд оролцох үүрэгтэй.
14.8.9. Суралцагч нь багш, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагчийн оролцоотой сонгосон дүрэмт хувцсыг хичээлийн цагт тогтмол өмсөх, сургуулиас олгосон ном сурах бичиг, хичээлийн хэрэглэгдэхүүн, эд хогшилд ариг гамтай хандах.
14.8.10. Суралцагч сургуулийн удирдлага багш ажилтан, сурагчдын тавьсан зүй ёсны шаардлагыг биелүүлэх, бусадтай соёлтой харилцах үүрэгтэй.
14.84.11. Суралцагч нь эцэг эх, анги удирдсан багш нартай байгуулсан гурвалсан гэрээний заалтыг биелүүлэх үүрэгтэй. 
14.8.12. Суралцагч нь хичээлийн цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, хичээлийн цагт гар утас, цахим сүлжээг ашиглахгүй байх бусаддаа зүй ёсны шаардлага тавих үүрэгтэй. 
14.8.13. Суралцагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 1 хоногийн чөлөөг анги удирдсан багшаас, 2-3 хоногийн чөлөөг сургалтын менежерээс, 3-аас дээш хоногийн чөлөөг сургуулийн захирлаас авах, өвчилсөн тохиолдолд сургуулийн эмчээс чөлөө авах үүрэгтэй.
14.8.14. Хичээлд ирэх, тарахдаа замын гарцаар гэрлэн дохиогоор \1-5-р ангийн суралцагчид эцэг эх асран хамгаалагчийг хамт гарч байх\
14.9. Эцэг эх асран хамгаалагчийн эрх, үүрэг
14.9.1. Эцэг эх асран хамгаалагч нь Боловсролын тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан эрх үүргийг хэрэгжүүлэхээс гадна дараах эрх үүргийг хэрэгжүүлнэ.
14.9.2. Сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэх, сургалт хүмүүжлийн ажил, чанар, үр дүнг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, сургуулийн эцэг эхчүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Эцэг, эхийн зөвлөл”-ийг байгуулж, ажиллуулах эцэг, эхийн зөвлөлийн ажиллах журмыг нийт эцэг, эхчүүдийн хурлаар батална.
14.9.3. Сургуулийн үйл ажиллагаа, үйлчилгээний талаар үнэлгээ өгөх, сайжруулахын тулд өөрийн санал бодлоо илэрхийлэх, багш болон бусад ажилтнуудад зүй ёсны шаардлага тавих, хяналтыг зохих ёсоор хэрэгжүүлэх эрхтэй.
14.9.4. Эцэг, эхчүүд сургуулийн эцэг эхийн зөвлөл, удирдлага, анги удирдсан багш , эцэг эхчүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр хүүхдийг хөгжүүлэх, хүүхдийн сурч хүмүүжих таатай орчинг бүрдүүлэх зорилгоор тодорхой зохион байгуулалттай ажил, санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар өөрийн санаачлагаар зохион байгуулах эрхтэй.
14.9.5. Сургуулийн үйл ажиллагаа багш, ажилтнуудын харилцаа, ёс зүй, үйлчилгээ,өөрийн хүүхэдтэй холбоотой асуудлаар санал, хүсэлт, гомдлыг гаргах эрхтэй төдийгүй эхний ээлжинд анги удирдсан багш, сургуулийн захиргаа, эцэг эхийн зөвлөлөөр шийдвэрлүүлэх эрхтэй.
14.9.6. Сургуулийн үйл ажиллагаа, орчин, норм норматив, хууль тогтоомж, дүрэм журмын талаар үнэлгээ хийх, үр дүнг эрх бүхий байгууллагад хүргэх санал гаргах эрхтэй.
14.9.7. Боловсролын тухай Хууль тогтоомж, ,сургуулийн үйл ажиллагаанд баримтлах бусад дүрэм, журам, заавар, гурвалсан гэрээний заалтыг биелүүлэх үүрэгтэй.


14.9.8. Хүүхдийнхээ хөгжил, сурах үйл ажиллагаанд туслах мэдлэг, ур чадвар эзэмшихэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх, тэдний сурсан зүйлийг улам бүр бататган хөгжүүлэхэд анхаарал тавих үүрэгтэй.
14.9.9. Эцэг эхчүүд сурагчдын дүрэмт хувцас, ном сурах бичиг , хичээлийн бэлтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд анги , сургууль хамт олны зүгээс зохион байгуулсан хурал болон бусад үйл ажиллагаанд тогтмол оролцох.
14.9.10. Эцэг, эх нь өөрийн хүүхдийн хувийн онцлог, хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжлийн байдлыг тогтмол хянаж, АУБ болон сургуулийн захиргаатай холбоотой ажиллах.
14.9.11. Эцэг эх нь сургуулийн үйл ажиллагааг, хүүхдийн хөгжил, сурч, хүмүүжих орчинг сайжруулах зорилгоор эд материал, санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлэх.
14.9.12. Эцэг эх нь 1-5-р ангид суралцдаг хүүхдээ хичээлд ирж очиход нь өөрийн биеэр хүргэн ирж, авч байх
14.9.13 Хичээлийн цагаар хүүхдэдээ гар утас хэрэглэхгүй байх шаардлагыг тавьж, гар утасны соёлтой хэрэглээнд сургах



















ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМERF СИСТЕМД АЖИЛЛАХ ЖУРАМАРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛ
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 12
Өнөөдөр зочилсон 4102
Энэ 7 хоногт 172
Энэ сард 2173
Нийт зочилсон 122969

 Утас

Гар утас : 976-11350241
Email : uugansurguuli3@yahoo.com

 Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Эрхүүгийн гудамж, 10-р хороо
Сүхбаатар дүүргийн 3-р сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC